Ойрын хоногуудад цас орж хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-16 21:46:03

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас ирүүлсэн мэдээгээр ойрын хоногуудад ялимгүй цас орж, салхитай, хүйтэн байхыг анхаарууллаа.

11 дүгээр сарын 16-ны 20.00 цагаас 11 дүгээр сарын 17-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд болон зүүн хэсгээр, өдөртөө зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

11 дүгээр сарын 18-22-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 19, 20-нд нийт нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. 19, 20-нд салхи секундэд 7-12 метр хүрч цасан шуурга шуурна. Бусад хугацаанд салхи секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. 20-ноос хүйтэрч шөнөдөө 15-20 өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ