Ирэх онд гурван сум "Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө"-тэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-17 15:38:02

Ховд /МОНЦАМЭ/. Энэ жил Ховд аймгийн Буянт, Дарви, Чандмань, Мөст, Цэцэг, Булган сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний бодлогын баримт бичиг болох "Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө"-г хийсэн байна.  

“Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө” гэж тухайн сумын нутаг дэвсгэрийн газар ашиглалт, байгалийн нөөц, нөхцөлийн онцлогийг бүрэн тодорхойлсны үндсэн дээр нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжсэн, иргэд, олон нийтийн оролцоо, тэдний санал санаачилга, орон нутагтаа баялаг бүтээх боломжийг бүрдүүлсэн цогц үйл ажиллагаа бүхий дунд хугацааны төлөвлөгөөг хэлнэ. Энэ нь тухайн сумын газар нутгийг бүрэн хамардаг. 

Баримтлах зарчим нь иргэдийн аюулгүй орчинд, сайн сайхан амьдрах нөхцөлийг хангах, иргэд, олон нийтийн оролцоотой, хэрэгжихүйц байх, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, орон нутгийн болон хувь хүний өрсөлдөх чадварыг дэмжсэн, ил тод нээлттэй, хяналт, үнэлгээ хийх боломжтой байх юмХарин хугацааны хувьд 5-7 жил байдаг аж.

Ирэх 2022 онд аймгийн хэмжээнд дахин гурван сумыг "Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө"-тэй болгохоор төлөвлөн ажиллаж байна гэж Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллээ

 

Холбоотой мэдээ