Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-19 22:47:30
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн УЦУОШТ-өөс цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүллээ.
Энэ сарын 20-нд тус аймгийн Булган, Цогт-Овоо, Манлай, Гурвантэс, Даланзадгад, Ноён, Сэврэй, Баяндалай, Цогтцэций сумын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Мөн Даланзадгад, Булган, Цогтцэций, Ноён сумын нутгаар шороон шуурга шуурна. Иймд малчин иргэд малаа ойрын бэлчээрт байлгах, дулаан хувцаслах, төв суурин газрын иргэд онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг зөвлөж байна. Хэрвээ холын замд гарах бол тээврийн хэрэгслийн эвдрэл гарахаас урьчилан сэргийлэх, дулаан хувцаслахыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ