Мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-11-20 12:34:57

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын захирамжийн дагуу 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2022 оны 3 дугаар сарын 15-ныг хүртэл түр хугацаагаар мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Энэхүү захирамж нь зөвхөн Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт мөрдөгдөнө.

Тус аймагт сүүлийн нэг жилд авто осол тэр дундаа мотоциклийн осол буурсан. Энэ нь халдварын улмаас хөл хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа гулгаа үүсгэж авто замын нөхцөл байдал хүндэрсэн үед мотоциклээр замын хөдөлгөөнд оролцогчдыг осол гэмтлээс урьдчилан сэргийлж,  иргэдийн эрүүл мэнд, амь, эд хөрөнгийг хамгаалах, учирч болох хор хохирол эрсдэлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор дээрх захирамжийг жил бүр хэрэгжүүлдэг юм. 

Холбоотой мэдээ