Сүхбаатар аймгаас 3 дахь Улсын шонхор цолтон төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-13 10:24:49

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын өсвөрийн барилдаанд Сүхбаатар  аймгийн Онгон сумын унаган хүү Батхуягийн  Адъяасүрэн түрүүлж, Улсын шонхор цол хүртлээ.

Тэрээр улсын наадмын өмнөхөн Шилийн богд хайрханы анхны тахилгад зориулсан хүчит 64 бөхийн барилдаанд түрүүлсэн. 

Ийнхүү Сүхбаатар аймгаас Улсын шонхор цолтон гурав төрөн гараад байгаа бөгөөд хамгийн анх Улсын начин Дашдаваагийн Баттулга түрүүлж байжээ. Үүний дараа 2010 онд  Аймгийн арслан Болор-Эрдэнийн Номиндалай түрүүлж мөн Улсын шонхор цол хүртэж бөхөнд хайртай, бөхөө хүндэлдэг Сүхбаатарчуудаа баярлуулж байсан билээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ