“Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр П.Шүүдэрцэцэг тодорлоо

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-11-22 08:24:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Miss Asia USA” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон жүжигчин П.Шүүдэрцэцэг тэргүүн миссээр шалгарчээ.

Тэрбээр урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлэг хүртсэн байна.

АНУ-д амьдарч, суралцаж байгаа ази бүсгүйчүүд эрдэм, оюун, авьяас чадвараараа өрсөлддөг уг тэмцээнд энэ жил нийт 50 гаруй мисс оролцжээЭнэхүү тэмцээнийг АНУ дахь Ази бүсгүйчүүдийн дунд 33 жилийн турш зохион байгуулж буй юм.


 

Холбоотой мэдээ