240 хүүхэд их, дээд сургуульд элсэх батламж авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-13 13:20:01

Дорноговь аймагт энэ хавар элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр нийт 739 шалгуулагч бүртгүүлснээс 705 хүүхэд шалгалт өгсөн.

Харин их дээд сургуулийн хуваарь сонголт долдугаар сарын 04-07-нд болж тус аймагт 2068 их, дээд сургуулийн хуваарь ирснээс төрийн өмчийн их, дээд сургуулийн 660 хуваарь ирсэн байна.

Шалгалт өгсөн 705 хүүхдийн 518  нь хуваарь сонголтод орж 240 хүүхэд их, дээд сургуулийн батламж гардлаа.

Дашрамд дурдахад их дээд, сургуулийн хуваариас гадна тус аймагт их, дээд сургуулийн магистрын, докторын эчнээ болон өдрийн ангийн сургалт нийтлэг хичээллэдэг байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ