Хоршоодын гишүүд, холбогдох албаныхан туршлага солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-22 20:59:31
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хоршоодын гишүүд, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт боллоо.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Нутгийн хишиг" хөтөлбөрт хоршоод, үйлдвэрлэлийг дэмжих заалтуудыг тусгасан. Тус зорилтын хүрээнд “Малчдын хоршоог чадавхжуулах, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийг сургах” сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран зохион байгуулсан байна.
Сургалтад 15 сумын төлөөлөл оролцлоо. Тэд орон нутгаас хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хоршооны талаар төрөөс баримтлах бодлого, баримт бичиг, хоршоог хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл, сонгон шалгаруулалт, эргэн төлөлт, монгол ногоо төслөөс газар тариалангийн хоршоодыг дэмжих зорилтын хүрээнд хийж буй ажлууд, хоршоодын сайн туршлагыг хэлэлцсэн. Аймгийн хэмжээнд 103 хоршоо бүртгэлтэй байгаагаас түүхий эд бэлтгэн нийлүүлэх, газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүн, гар урлал гэсэн чиглэлээр 58 хоршоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Холбоотой мэдээ