НИТХ-ын дарга Ж. Батбаясгалан "Jeil Machinery" ХХК-ийн удирдлагуудтай уулзав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-11-23 08:37:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан БНСУ-ын Jeil Machinery ХХК-ийн гүйцэтгэх захирал Пак Сан Кю болон тус компанийн инженер, техникийн ажилтнуудыг хүлээн авч уулзлаа. 


Тус компани нь “Тавантолгой түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд коронавируст цар тахлын улмаас инженер, техникийн ажилтнууд нь манай улсад ирж ажиллаж чадаагүй байсан юм.


Уулзалтын үеэр Пак Сан Кю “Улаанбаатарт түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь утааг багасгах оновчтой шийдвэр байсныг өнөөдрийн хотын агаар нотолж байна” гэв


Төлөөлөгчид Монголд ажиллах үеэрээ Эрчим хүчний болон УУХҮ-ийн сайд нартай уулзжээ. Мөн Тавантолгой түлш компанийн удирдлагуудтай хамтын ажиллагааны талаар ярилцан, шахмал түлшний тоног төхөөрөмжийг сайжруулах, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх талаар санал солилцсон байна.


Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийг улам сайжруулах нь нийслэл болон аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг багасгахад ихээхэн ач холбогдолтойг талууд тодотгов. 

 

Холбоотой мэдээ