Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 17 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-23 09:16:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.4 их наяд төгрөг боллоо.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2.2 (17 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.4 (15.8 хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 655.3 (22.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.


Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 118.1 (12.4 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 24.2 (21.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Холбоотой мэдээ