Шаргалжуутын гүүр нуржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-13 22:10:23

  Баянхонгороос Шаргалжуут чиглэлийн авто зам дээрх Нарийны гүүр үерт автан нуржээ.

Тодруулбал, Баянхонгороос  Шаргалжуут чиглэлийн авто зам дээрх Баянхонгороос 35 километрт орших 7 метр урт Нарийны голын модон гүүр хүчтэй бороо орсны улмаас үерт автжээ.

Нарийны голын модон гүүр нь анх 1976 онд ашиглалтад орж, 1996 онд засвар шинэчлэлт хийсэн аж. Одоогоор гүүрийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн хаагаад байна. 

Холбоотой мэдээ