Дундговийн нийт нутгаар бороотой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-14 16:05:36

Өчигдрөөс эхлэн Дундговь аймгийн нийт нутгаар бороотой байна. Хур бороо аймгийн баяр наадмын өдрүүдэд ч үргэлжлэхээр төлөвтэй байна.

Өнөө өглөөний байдлаар Дэлгэрхангай, Цагаандэлгэр сумын нутгаар 6,0 мм, Гурвансайхан, Адаацаг, Дэрэн сумын нутгаар 9,0-10,0 мм, Говь-угтаал, Сайнцагаан, Өлзийт, Луус сумын нутгаар 13,0-18,0 мм, бусад нутгаар 20,0-29,0 мм хур тунадас ороод байгааг аймгийн УЦУОШ- ний газраас мэдээллээ. Зарим газраар дуу цахилгаантай бороо орж, ихэнх нутгаар 6-11 м/с салхитай байсан бол шөнөдөө нийт нутгаар 13-15 градус дулаан хоносон байна.

Бороо өнөө шөнөдөө Өлзийт сумаас бусад нутгаар үргэлжилж, маргааш нийт нутгаар үүлэрхэг байна. Энэ долоо хоногийн сүүлээр зарим газраар дуу цахилгаантай бороо орж, борооны үеэр салхи түр зуур секундэд 16 метр хүрч ширүүсэх урьдчилсан төлөвтэй байгаа гэлээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ