“Disney”-г анх удаа эмэгтэй хүн удирдана

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-12-03 10:53:06

ВАШИНГТОН. /TASS/. Америкийн "Walt Disney" корпорацын захирлуудын зөвлөлийг тус компани оршин тогтносон 98 жилийн хугацаанд анх удаа эмэгтэй хүн удирдахаар болжээ. 


"“The Walt Disney”-н захирлуудын зөвлөл Сьюзен Арнольдыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн даргаар сонгосныг зарлаж байна” гэж тус компанийн хэвэлийн мэдээнд дурдсан байна.


Сьюзан Арнольд 2007 онд  "Disney" компанийн захирлуудын зөвлөлд оржээ. 2018 онд зөвлөлийн хараат бус захирал болсон байна. Үүнээс гадна, тэрбээр “Procter & Gamble”, “McDonald's” зэрэг компаниудын удирдлагын бүрэлдэхүүнд багтаж байжээ.


Холбоотой мэдээ