Соёлын яамны ажлын баг Увс аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Соёлын
яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгээр ахлуулсан ажлын баг энэ
сарын 2-3-ны өдрүүдэд Увс аймагт ажиллалаа.
Энэ үеэр Соёлын яамны 2021-2024 оны стратегийн төлөвлөгөө, Соёлын
бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шилдэг туршлага, Увс аймгийн соёлын
өвийн бүртгэл, хадгалалт хамгаалалт зэрэг асуудлаар албаны хүмүүс мэдээлэл өглөө.
Мөн аймгийн “Ойрад” хөгжимт драмын театр,
Номын сан, Музей, Улаангом сумын Соёлын төв, Бөхмөрөн сумын Соёлын
төвийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлага, мэргэжил арга зүйгээр хангасан юм.
Түүнчлэн Увс аймагт Соёлын хэлтсийг шинээр байгуулсантай
холбогдуулан шаардлагатай компьютер, тоног төхөөрөмж гардуулснаас гадна соёлын
салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг “Монгол Улсын Соёлын
тэргүүний ажилтан", Соёлын яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.
Тус ажлын багийн бүрэлдэхүүнд Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, "Богд хааны ордон музей"-н захирал Ц.Эрдэнэбаатар, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын мэргэжилтэн Д.Мөнхцэцэг нар багтан ажиллалаа.