ДАШТ-ний 3 хүрэл медальт Б.Шоовдор 3000 ам.долларын шагнал хүртэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, сонгомол бөхийн жин тус бүрийн /нийт 30 жин/ чансааны эхний гурван бөхөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн.
Жин тус бүрийн чансааг тэргүүлэгч бөх 10
мянга, аман хүзүүнд шалгарсан бөх 7 мянга, 3 дугаарт эрэмбэлэгдсэн бөх 3 мянган ам.долларын шагнал хүртэх юм.
Эмэгтэй чөлөөт бөхийн
шагнал хүртэх бөхчүүдийн нэрсийг зарлахад Монгол Улсаас ганц бөх багтсан нь
ДАШТ-ний 3 хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд 39 оноотой 3
дугаарт бичигдэж 3000 ам.доллар гардаж авахаар болов.
Тэрбээр 2021 оны 4 дүгээр
сард Алматы хотод болсон Ази тивийн аваргад үзүүрлэж, 10 дугаар сарын эхээр
Ослогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.