"Иргэдийн спортын наадам"-д Мандал сумын баг тамирчид тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-07 16:33:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90, Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Иргэдийн спортын наадам"-ыг аймгийн төв Сүхбаатар суманд амжилттай зохион байгууллаа.

Энэ сарын 3-5-ны өдрүүдэд наадмыг спортын гурван төрлөөр явуулсан байна. Сэлэнгэ аймгийн 14 сум, 38 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагын 740 гаруй иргэн, тамирчид оролцож хурд, хүчээ сорин өрсөлджээ. Наадмын олс таталтын төрөлд М.Бүрэнсайхан ахлагчтай Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн баг тамирчид, волейболын эмэгтэй төрөлд Б.Батдулам ахлагчтай Сүхбаатар сумын ЗДТГ, эрэгтэй төрөлд Ш.Отгонтулга ахлагчтай Мандал сумын багууд тус тус тэргүүлсэн байна. Харин сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд С.Алтансувд ахлагчтай Мандал сум, эрэгтэй төрөлд Б.Золбаяр ахлагчтай Мандал сумын баг тамирчид тус тус шалгарсан байна. 


Холбоотой мэдээ