Ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоо 560-аар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-12-13 11:43:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2021 онд Өвөрхангай аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоо 560-аар нэмэгдэж, багш, сурагчдын ажиллаж, суралцах орчин нөхцөл сайжирсан байна.

Тухайлбал, улсын төсвийн 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр суманд Тэмүүлэл-Эрдэм сургуулийн 240, 2 дугаар сургуулийн 320, Сант сумын 240 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад оруулсан юм.

Одоогоор Бат-Өлзий сумын 440, Өлзийт сумын 240 хүүхдийн хүчин чадалтай бага сургуулийн барилгын гүйцэтгэл 30 хувьтай, Уянга сумын Жаргалант багийн 120 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын өргөтгөлийн гүйцэтгэл 20 хувьтай барьж байна.

Арвайхээр суманд 150, Бат-Өлзий суманд 150, Хужирт сумын 2 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг барьж байгаа бөгөөд ирэх оны улсын төсөвт Арвайхээр суманд 150, Хайрхандулаан 50, Баянгол 50, Хархорин 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга, өргөтгөл барихаар нийт 3,6 тэрбум төгрөгийг тусгаад байгаа аж.

Холбоотой мэдээ