Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-20 11:47:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн хог тээвэрлэлтийн компаниудад парк шинэчлэлт хийх ажлын эхлэл болгож, дөрвөн компанид хог шахаж, ачих үйлдэлтэй камаз /КО456/ маркийн 4 автомашин  хүлээлгэн өглөө.


Хан-Уул дүүрэг сүүлийн 10 гаруй жил паркаа шинэчлээгүй, хог тээвэрлэх зориулалттай автомашины ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй, засвар үйлчилгээ ихтэй байсан. Иймд 2021 онд хог тээврийн 10 шинэ автомашин, ирэх онд 12 автомашиныг өгснөөр хог тээврийн компанийн ажлын бүтээмж 20 хувиар сайжрах юм.


Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Засгийн газраас 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд “Хоггүй, цахим, ногоон” болох гурван уралдаан зарласан. Манай дүүрэг 2017 оноос хоггүй, эко дүүрэг болохыг зорьж, хог хаягдлын менежментийг сайжруулах, автомашин, тоног төхөөрөмжийг шинэчилж байгаа”-г дурдав. 

Холбоотой мэдээ