Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөл, Дотоод хэргийн их сургууль хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Хамтын ажиллагааны зөвлөлийн дарга, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч
Г.Энхтайван, Дотоод хэргийн их
сургуулийн захирал доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар гарын
үсэг зурав.
Санамж бичиг
байгуулснаар манай улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх
чиглэлээр ажиллаж буй боловсон хүчнийг чадавхжуулах, сургагч багш нарыг
бэлтгэх, судалгаа шинжилгээ хийх, сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх,
соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллах юм.
Хамтын
ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Судалгаа дүн шинжилгээний ажлын хэсгийг энэ жилээс Санхүүгийн мэдээллийн
алба ахалж байгаатай холбогдуулан цаашид судалгааны байгууллагатай хамтран ажиллахыг төв банк мэдээлжээ.