Улсын хэмжээнд энэ онд ахуйн гал түймрийн 2501 дуудлага бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ онд ахуйн гал түймрийн 2501 дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1263 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 103.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Дуудлагын тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад 17.6 хувиар багассан бөгөөд үүнтэй уялдаад аварсан хүний тоо 33.1 хувиар, аварсан хөрөнгө 9.7 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Гал түймрийн 38 хувь буюу 936 нь ил галаас, 29
хувь буюу 709 нь цахилгаан угсралт ашиглалтын буруугаас, 16 хувь буюу 389 нь
пийшин зуух, яндангийн цонолтоос 17 хувь буюу
467 нь машин техникийн гэмтэл, хүүхдийн болгоомжгүй үйлдэл зэргээс
шалтгаалжээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.