Энэ онд нийт 75 өрхийг шинэ гэртэй болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-21 17:24:08
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт шинэ оны босгон дээр зорилтот 40 иргэнд гэр олголоо.
Тус аймгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дээрх ажлыг хийсэн байна. Өөрийн гэсэн орон гэргүй, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, өндөр настан зэрэг зорилтот бүлгийн 40 өрхөд гэр шийдэж өгчээ. Өмнөговь аймагт энэ онд нийт 75 өрхийг шинэ гэртэй болгоод байна.
Холбоотой мэдээ