12411 малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-21 17:43:59

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын хоёр багт хорио цээрийн дэглэм тогтоосон хэвээр байна.

Тус сумын Өтгөн, Мандал багт малын гоц халдварт шүлхий өвчний голомт үүсээд байгаа юм. Одоогийн байдлаар голомтод 93 мал байгаа гэж аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Тухайн бүс нутгийн 30 өрхийн нийт 12411 малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулжээ. Голомтод байгаа өвчтэй малыг бүрэн эдгэснээс хойш 28 хоногийн дараа хорио цээрийн дэглэмийг бууруулдаг ажээ.  

Холбоотой мэдээ