Тарьсан модны ургалт 91 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-21 19:02:20

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад энэ онд шинээр тарьсан модны ургалт 91 хувьтай байгаа гэж дүгнэжээ. 

Тус суманд шинээр байгуулсан 11 га талбайд 43 аж ахуйн нэгжийн 1100 албан хаагчид 5-6 төрлийн 5192 мод тарих ажлыг сумын ойн анги, аймгийн БОАЖГ-тай хамтран зохион байгуулсан байна. Мөн энэ онд айл өрх бүрийг мод тариалахыг уриалсан. Үүний хүрээнд 8 багийн 1590 өрхөд 5-6 төрлийн 18913 ширхэг мод олгосон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод тарих" аяны хүрээнд Даланзадгад сумын захирагчийн ажлын алба, Цагдаагийн газар, 0148-р цэргийн анги зэрэг албан байгууллага мод тарих ажлыг зохион байгуулж нийт 5078 ширхэг мод тарьжээ. 

Ташрамд Даланзадгад суманд 2018 онд 18531, 2021 онд 36203 мод тарьсан байна. 

Холбоотой мэдээ