Энэ онд ундны усны таван цахим худаг шинээр байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-21 19:14:51

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд энэ онд ундны усны нийт таван худаг шинээр байгуулсан байна. 

Тус сумыг хөгжүүлэх "Дэвшилтэт Даланзадгад" хөтөлбөрийн хүрээнд сумын төсвийн хөрөнгөөр Гурвансайхан, Хавцгайт хороололд хоёр, аймгийн төсвийн хөрөнгөөр Гурвансайхан, Малчин хороололд гурван ухаалаг ус түгээх цахим худаг шинээр байгуулсан байна. Үүний үр дүнд мянга гаруй өрх эрүүл ахуйн шаардлага хангасан зөөврийн ундны усаар хангагджээ. 

Мөн найман багийн 25 өрхөд эрүүл ахуйн стандарт хангасан усны сав олгосон байна. 

Холбоотой мэдээ