Гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 3.7 хувиар нэмэгдсэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-23 11:24:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний 11 сард 23 348 болж, өмнөх оны мөн үеэс 842 (3.7%)-оор өсжээ.


Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 721 (6.0%), залилах гэмт хэрэг 2103 (52.0%), олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 256 (91.8%)-гаар өссөн нь голлон нөлөөлжээ.


Мөн энэ оны 11 дүгээр сард 3689 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 313 (9.3%)-аар өсөхөд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхийн эсрэг гэмт хэрэг 132 (17.7%)-оор, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 73 (3.1 дахин)-аар, мал хулгайлах гэмт хэрэг 75 (2.1 дахин)-ээр, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 66 (90.4%)-гаар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 6 (4.0 дахин)-гаар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.


Арван зургаагаас дээш насны 10 000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний 11 сард 109 болж, өмнөх оны мөн үеэс 3 (2.8%)-аар өссөн байна. Харин энэ оны 11 дүгээр сард 17 болж, өмнөх сараас 1 (6.3%)-ээр өссөн гэж ҮСХ-ноос мэдээллээ. 



Холбоотой мэдээ