"Шинэ жил" эргүүл, хяналтын ажиллагаа үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-24 09:27:27
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газраас 12 дугаар сарын 15-наас 2022 оны 01 дүгээр сарын нэгэн хүртэл "Шинэ жил" эргүүл хяналтын ажиллагааг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байна.

Шинэ жилийн баяр үргэлжилж байгаа энэ үед хүйтний эрч чангарч байгаа тул цагдаагийн алба хаагчид иргэдийн амь, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор нэгдсэн эргүүлд өдөр бүр гарч байна. 

Мөн аймгийн төвд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, тусгай зөвшөөрөлтэй аж, ахуй нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүлж, иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж осгож хөлдөх, хувийн эд зүйлээ хулгайд алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийн ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ