Байгаль хамгаалагч нарыг хувцас, техник хэрэгслээр хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-24 14:18:30
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БОАЖГ-аас Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нарыг хувцас, техник хэрэгслээр хангав.

Тодруулбал, тус аймагт улс, аймгийн тусгай хамгаалалттай газарт 8 байгаль хамгаалагч ажилладаг бөгөөд тэдэнд өвлийн хувцас, дархлаа дэмжих бүтээгдэхүүн өгч, 2 байгаль хамгаалагчид зургийн аппарат хүлээлгэн өгчээ.

2021 оны байдлаар Дундговь аймагт улсын тусгай хамгаалалттай 4, аймгийн тусгай хамгаалалттай 19, сумын тусгай хамгаалалттай 209 газар байгаа нь аймгийн нийт газар нутгийн 26 хувийг эзэлдэг.

1996 онд Загийн усны хоолой, 2011 онд Бага газрын чулуу,  Дэлгэрхангай уул, 2012 онд Их газрын чулууг тус тус улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас томилогдсон байгаль хамгаалагч нар хамгаалалтыг хариуцсан тухайн нутаг дэвсгэртээ байнгын хяналт тавьж ажилладаг.

Мөн 2021 онд “ОД ЭС ЭС” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, зэрлэг амьтдыг ажиглах хөдөлгөөн мэдрэгчтэй 8 камерыг тусгай хамгаалалттай 8 газарт байрлуулжээ. Ингэснээр зэрлэг амьтдын хоол тэжээлийн байдал, хууль бус ан зэргийг хянах боломж бүрдэж, байгаль хамгаалагчдын ажлын ачааллыг бууруулах ажээ. 

Холбоотой мэдээ