Өнгөрсөн долоо хоногт ахуйн гал түймрийн 45 дуудлага бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-26-нд гал түймрийн 43, аврах ажиллагааны 2 нийт 45 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 14
иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч
хөрөнгийг хамгаалжээ.
Энэ сарын 26-ны байдлаар 2021 онд нийслэлийн
хэмжээнд ахуйн гал түймэр 1575, аврах ажиллагааны 198, нийт 1773 удаагийн
дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.4%-иар буурсан
үзүүлэлттэй байна гэж НОБГ-аас мэдээллээ.