“Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-28 13:26:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШЕЗ-ийн энэ оны 12-р сарын 23-ны хуралдааны 68 дугаар тогтоолоор “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг  батлав.


Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Шүүгчийн мэргэшил, чадварыг сайжруулах, шүүн таслах ажиллагааны дадлага эзэмшүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн шүүгчийг адил шатны шүүхэд хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.”, 43.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 43.3-т заасан үндэслэлээр шүүгчийг сэлгэн ажиллуулах журмыг Ерөнхий зөвлөл батална.” гэж тус тус заасан байдаг.


Холбоотой мэдээ