Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан өнөөдөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-18 10:17:44

Хөвсгөл аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны бэлтгэл ажил бүрэн хангагджээ.

Хуралдаан өнөөдөр 12 цагт аймгийн "Нутгийн удирдлагын ордон"-ы  "Соёмбо" танхимд болж ирэх 4 жилд Хөвсгөл аймгийг удирдах ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг сонгоно. Аймгийн Иргэдийн хурлын 41 төлөөлөгч нараас МАН-ын 33 , Ардчилсан нам 6 , Эх орон нам 1, бие даагч 1 тус тус сонгогдсон бөгөөд өнөөдөр анхны хуралдаанаа хийх ажээ.

 

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ