“Алтан шонхор” клуб тэргүүн байр эзэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бие хамгаалах урлагийн холбоо /МҮБХУХ/-ны 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн мягмар гарагт дунд хөнгөн, дунд, хүнд жин, эмэгтэйчүүд гэсэн дөрвөн ангиллаар болов.
Тус тэмцээнд МҮБХУХ-ны
гишүүн есөн клубийн 56 тамирчин гурван жинд өрсөлдсөнөөс, +75 кг жинд оролцсон
ахмад Г.Бямбажаргал аваргын алтан медалийн эзэн болж, спортын мастер цол
хүртлээ.
Мөн 75 кг жинд дэд
ахлагч П.Еламан алтан медаль, спортын дэд мастер цол, 65 кг-д дэд ахлагч
Б.Мөнх-Учрал хүрэл медалийн эзэн болсон байна. Ийнхүү нийт дүнгээр хилийн 0303
дугаар тусгай салбарын “Алтан шонхор” клубийн тамирчид хоёр алт, нэг хүрэл
медаль хүртэж багийн дүнгээр нэгдүгээр байрт шалгарлаа.
Энэ тэмцээнд Хилийн 0286
дугаар ангийн “Тайгын нударга” клуб анх удаа оролцсон бөгөөд тус клубийн
тамирчин ахлагч Л.Эрдэнэдалай, ахлах ахлагч Ч.Цолмон, энгийн Б.Мягмарбаясгалан
нар амжилттай оролцож ахлагч Л.Эрдэнэдалай мөнгө, Б.Мягмарбаясгалан аваргын
алтан медаль хүртлээ.
Хилийн 0286 дугаар
ангийн “Тайгын нударга” клуб багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарсан амжилт
үзүүлсэн байна.