200 сая төгрөгийн авлига авч хууль бусаар газар олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-18 15:45:49

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны удирдлагууд энэ сарын 10-нд 200 сая төгрөгийн авлига авч байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь баривчилжээ.

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны удирдлагууд БНХАУ-ын иргэн Л-ээс авлига авч, БЗД-ийн Их цуурайтын аманд хотхоны зориулалт бүхий талбайг эзэмших гэрчилгээ олгосон байна. Ингэхдээ өөрсдийн удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан аж. Цагдаагийн алба хаагчид мөнгө болон бусад нотлох баримтыг хурааж, АТГ-т шижлүүлсэн хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн хэллээ.

Мөн тэрбээр, хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ