Монгол, Солонгосын эмнэлгүүд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-07-18 16:33:00

Монгол Улсын ЭМСЯ, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Улсын Нэг, Гуравдугаар эмнэлэг, ЭХЭМҮТ болон  Монголын эмийн холбоодтой БНСУ-ын Сөүл Сонму, Дэгү патима, Ёнхүн эмнэлэг,  Кёнбуг, Чүнбүг их сургуулийн эмнэлэг өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

Энэхүү гэрээг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Монгол Улсад хийж буй  Төрийн айлчлалын хүрээнд ярьж тохиролцсоны дагуу байгуулжээ.  

Энэ үеэр ЭМС-ын сайд С.Ламбаа  “Хоёр улсын ижил түвшний эмнэлгүүд  хамтран ажиллахаар  гарын үсэг зурж баталгаажуулж байгааг Монгол-Солонгосын эрүүл мэндийн салбарт  гарч буй дэвшил гэж үзэж байна. Бидний хамтдаа хэрэгжүүлсэн “Сөүл” төслийн хүрээнд 100 гаруй эмч, мэргэжилтэн урт, богино хугацаагаар БНСУ-д эмнэл зүйн сургалтад хамарсан, цаашдаа ч үргэлжлэх болно” гэдгийг онцлов.

Ж.Болор

Холбоотой мэдээ