Футзаалны үндэсний шигшээ баг олон улсын тэмцээнд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Футзаалны Үндэсний шигшээ баг ОХУ-ын Буриадын Хөлбөмбөгийн холбооны урилгаар олон улсын нээлттэй тэмцээнд оролцохоор хойд хөршийг зорилоо.
С.Эрдэнэ-Очир
дасгалжуулагчаар ахлуулсан манай багийн хувьд 14 тоглогчийн бүрэлдэхүүнтэй
явсан бөгөөд тэмцээнийг 1 дүгээр сарын 4-8-нд зохион байгуулах юм.
Тус тэмцээн нь энэ оны 4 дүгээр сард болох Азийн цомын урьдчилсан шатны сорилго, бэлтгэл болох гэдгээрээ
онцлогтой юм байна.