Булган аймагт 20,0 сая мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-05 15:26:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар “Go green” нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж байна. Аймгийн байгаль орчны салбарын ажилтнууд, сумын удирдлага оролцсон нэгдсэн зөвлөгөөний үеэр “Тэрбум мод”, “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” салбар хуралдаан, “Visit Bulgan-2022” форум хийх юм.

Өнөөдөр “Тэрбум мод” зөвлөгөөнийг зохион байгуулж, тус аймгийнхан 2030 он гэхэд 9609 га талбайд 20,0 сая мод тарих зорилго тавьж, сумын Засаг дарга нарт батламж гардууллаа. Аймгийн хэмжээгээр жилд 1,0-4,0 сая мод тарьж ургуулахаар шийдвэрлэсэн бөгөөд мод үржүүлгийн парк байгуулах, мод тарих, үржүүлэх сонирхолтой иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжид газар олгож дэмжих, мэргэжлийн боловсон хүчнээр хангах зэрэг ажил хийхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ