Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс 1500 гаруй иргэн зөвлөгөө авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-01-05 16:16:41

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төвөөс энэ оны анхны сургалтыг ажил идэвхтэй хайж буй 30 иргэнтэй эхлүүлжээ. 

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр, Германы GFA компанийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг байгуулан амжилттай ажиллаж байна. Тус төв нь аймгийн 15-34 хүртэлх насны залуучуудад зориулсан шинэлэг үйлчилгээг үзүүлдэг.

Тухайлбал, залуучуудын хамтын ажиллагааг дэмжих үйлчилгээ, модуль сургалтуудыг явуулдаг. Ажил хайгчийн хөдөлмөрлөх чадварт үнэлгээ хийх, ажил хайгчийн хөдөлмөр эрхлэлтийн хувийн төлөвлөгөө боловсруулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Мөн залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилго бүхий өөртөө үйлчлэх нээлттэй оффисыг ажиллуулж байна. Залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээг ганцаарчлан болон бүлгээр үзүүлж байна. Ажил идэвхтэй хайж буй 30 иргэнтэй хамтран бизнесийн амжилт, төлөвлөгөөний сургалтыг өнөөдрөөс эхлүүлж байна гэж Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс мэдээлэв.

Өнгөрсөн онд тус төвд 218 иргэн суралцаж, өөрийн гэсэн ажлын байртай болжээ. Харин тус хөгжлийн төвөөс 1560 иргэн мэдээлэл, зөвлөгөөг авсан байна. 


130 гаруй залуучууд өрхийн амьжиргаагаа дээшлүүлжээ

Энэ онд хүнсний талон авдаггүй сумын тоог Сонгино, Яруу сумууд нэмжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүнсний талон, хүнс тэжээлийн дэмжлэгийг аль болох багасгах. Ялангуяа хөдөлмөрийн насны ажил эрхлэх боломжтой залуу гэр бүлүүдэд сургалт, зөвлөгөө өгөх, улмаар жижиг дэд төсөлд хамруулах ажлуудыг хийж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн жил манай аймгийн 24 сумын 160 гаруй өрх хүнс тэжээлийн дэмжлэгийг авдаг байсан бол хоёр сум дээрх дэмжлэгийг огт авахгүй болсон нь сайшаалтай. Түүнчлэн аймгийн ХХҮГ-аас залуу гэр бүлүүдийг дэмжих, ялангуяа хөдөлмөрийн насны залуучуудыг ажилд зуучлах. Мэргэжил олгох шаталсан сургалтуудад сургах, амьжиргаа дэмжих дэд төслүүдэд хамруулах ажлыг хийснээр аймгийн хэмжээнд 130 гаруй залуучууд дэд төсөлд хамрагдаж өрхийн амьжиргаагаа нэмээд байна гэж аймгийн ХХҮГ-аас нэмж мэдээлэв. 


Холбоотой мэдээ