Ирэх амралтын өдрүүдэд шатар сонирхогчдын УАШТ болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын Үндсэн хууль”-ийн 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд болно.
Энэхүү тэмцээнийг 2022
оны нэгдүгээр сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулах юм. Оролцогчид коронавируст
халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцины III тунд хамрагдсан, эсвэл 2021 оны 8
дугаар сарын 15-ны өдрөөс хойш коронавируст халдвараар өвчилж эдгэсэн бол энэ
тухай эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, лавлагааг авч ирэх юм.
Хэрэв вакцины III тунгийн
дархлаажуулалтад хамрагдаж амжаагүй бол 24 цагийн дотор шинжилгээ өгсөн байх
шаардлагатай.
Ташрамд дуулгахад, Та бүхэн баасан гараг /2022.01.07/-ийн
15:00-17:30 цагийн хооронд Төрийн ордны ард байрлах Засгийн газрын Иргэдийг
хүлээн авах байранд ирж, түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах боломжтой бөгөөд
зөвхөн шинжилгээний хариуг үндэслэн
Төрийн ордонд нэвтрүүлэх юм байна.