Олон нийтийг хамарсан уулзалт, зөвлөгөөнийг түр хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагуудын олон нийтийг хамруулан зохион байгуулах сургалт, хурал, зөвлөгөөнийг түр хориглох тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Аймгийн хэмжээнд коронавирусний халдварын тархалт буурахгүй, нэмэгдэх хандлагатай байгаатай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ сарын 11-ний өдрөөс хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тус шийдвэр хэрэгжинэ.
Мөн хугацаанд захирамжийг дагаж мөрдөн, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албадад даалгажээ.