Дуучин С.Жавхлан "Хамаг Монгол-2” төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-11 17:40:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан "Жавхлан" нэртэй тоглолтоо зөвхөн нэг удаа буюу энэ сарын 17-нд Бөхийн өргөөнд зохион байгуулна.


Тэрбээр өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, "Жавхлан" тоглолтоо Бөхийн өргөөнд зөвхөн нэг удаа энэ сарын 17-нд зохион байгуулна. Эхэндээ энэ сарын 17-28-нд товлосон боловч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, мөн уран бүтээлчид маань бэлтгэлээ бүрэн хангасан байсан тул тоглолтоо цуцлалгүйгээр ганцхан өдөр хийх шийдвэрийг өнөөдөр гаргалаа” хэмээв.


Түүнчлэн шинээр хэрэгжүүлэх төслийнхөө талаар танилцуулахдаа, "Хамаг Монгол-2” төслийг дэлхий даяар тархан суурьшиж буй монгол туургатан ахан дүүс, уран бүтээлчидтэйгээ хийхээр төлөвлөж байгаа. Тоглолт маань цаашид орон нутаг, дэлхий даяар тархан суурьшиж буй монголчууддаа хүрнэ. Энэ мэтчилэн цаашид олон зүйл төлөвлөж байгаа” гэсэн юм. 

Холбоотой мэдээ