ИТХ- ын анхдугаар хуралдааныг 22- ны өдөр товлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-19 12:10:45

Өчигдөр орой аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид хуралдаж, 2016 оны сонгуулийн үр дүнд бүрдэж буй ИТХ- ын анхдугаар хуралдааны товыг тогтоов. Анхдугаар хуралдаан долдугаар сарын 22- ны 14 цагт товлогдов.

Сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй ИТХ- ын тэргүүлэгчид анхдугаар хуралдааны тов тогтоох тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан байдаг. Энэ хугацаа бол долдугаар сарын 19- ны өдөр юм. Харин Дундговь аймгийн хувьд анхдугаар хуралдааныг 22- нд товлогдсоны учрыг аймгийн ИТХ- ын дарга С. Буджаваас тодруулахад, Дундговь аймгийн хувьд сонгуулийн санал хураалтыг нэг тойрогт дахин явуулсан. Дахин санал хураалт явуулсан долдугаар сарын 2- ны өдрөөс хойш 20 хоногоор тооцон тов гаргасан гэлээ.

Анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ- ын сонгуулийн дүн, төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, анхдугаар хуралдааны дэг батлан, зохион байгуулалтын асуудал хэлэлцэх юм.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ