МХБХ-ны хүүхэд хамгааллын цахим хуудас нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-12 12:49:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хөлбөмбөгийн холбоо ОУХБХ /FIFA/-ны “Guardians” хөтөлбөрийн дагуу хөлбөмбөгийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдал, хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг хүлээн авах childsafeguarding@the-mff.mn хаяг нээгджээ.  

 

Иймд Монгол Улс дахь хөл бөмбөгийн орчинд хүүхдийн эрхийн аливаа зөрчилтэй холбоотой мэдээлэл өгөх бол энэхүү э-мэйл рүү хандаж байхыг Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос мэдээллээ.

 

Ташрамд сонирхуулахад, МХБХ 2021 оноос хүүхэд хамгааллын чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сан буюу UNICEF-тэй богино болон дунд хугацаанд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцож, ийнхүү ажил хэрэг болгож эхэлсэн билээ.



Холбоотой мэдээ