Хөлбөмбөгийн бүх тэмцээн маргаашаас хаалттай явагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны бүх тэмцээн “Ковид-19” цар тахлын халдвар сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа учраас 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хаалттай явагдахаар болсныг мэдэгдлээ.
Энэ нь нийт
тамирчид, багш дасгалжуулагч
болон хөгжөөн дэмжигч, үзэгчдийг шинээр дэгдсэн халдварын эрсдэлээс хамгаалах үүднээс уг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
МХБХ-ны бүх тэмцээн, уралдааны мэдээ мэдээллийг холбооноос цаг алдалгүй хүргэх юм байна. Хөл бөмбөгийн баг тамирчид, дасгалжуулагчид, дэмжигч та бүхэн хувийн ариун цэвэр болон халдвар
хамгааллын дэглэмийг чанд сахин эрүүл мэнддээ онцгой анхаарахыг МХБХ-ноос
уриаллаа.