Монгол Улсын Ардын багш цолыг Ж.Болдбаатар, Л.Дашням нарт хүртээлээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2022-01-13 13:01:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, академич Жигжидийн Болдбаатар, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга асан, “Монгол уламжлал” академийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Лувсандамбын Дашням нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын багш цол хүртээв.

 

Парламентат ёсыг төлөвшүүлэх, төр, нийгмийн шинэчлэлийг эхлүүлэхэд оруулсан хувь нэмэр, үндэсний өв соёл, түүх, уламжлалыг сэргээн хөгжүүлэх, сурталчлан түгээх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, шинжлэх ухаан, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн энэхүү цолыг олгожээ.



Холбоотой мэдээ