Терроризмтой тэмцэх зөвлөлийн сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-13 15:21:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Терроризмтой тэмцэх зөвлөлийн сургалт Алтай хотод хоёр өдрийн турш үргэлжилж байна.

Терроризмтой тэмцэх зөвлөл, хамтын ажиллагааны зөвлөл хамтран Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сургалт, мэдээллийн ажлыг нэгдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт зохион байгуулж байна. 

Түүнчлэн терроризмтой тэмцэх зөвлөлийн ажлын албанаас Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн хуралдааныг зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, салбар зөвлөлийн хуралдаанд оролцож, терроризмтой тэмцэх зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулан тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, дотоод хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр арга зүйн зөвлөмж, чиглэл өглөө хэмээн тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ