Коронавируст халдвараар давтан өвдөх эрсдэл 3-5 дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-14 14:13:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Омикрон хувилбартай холбоотой дэлхийн улс орнуудад коронавируст халдвараар давтан өвдөлт 3-5 дахин нэмэгджээ.

Манай улсын хувьд давтан өвдөх эрсдэл мөн 3-5 дахин нэмэгдэх эрсдэлтэй байгааг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тодотгов.


Тэрбээр, “Давтан өвдөж байгаа хүмүүсийн 100 хувь нь өвдсөнийхөө дараа вакцин тариулаагүй хүмүүс байна. Бид омикрон давалгааны эхэн үед вакцины хэдэн тунтай байсан ч өвдөөд, дараа нь вакцин тариулаагүй бол өвдөх эрсдэл өндөр гэдгийг иргэддээ зөвлөж байсан” хэмээв.  

Холбоотой мэдээ