Өмнөговь аймагт "Ногоон алт" төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-19 22:32:12

Швейцарийн хөгжлийн агентлагын дэмжлэгээр "Ногоон Алт" төслийг Өмнөговь аймагт 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Тус аймгийн Булган, Мандал-Овоо, Ханхонгор суманд уг төсөл амжилттай хэрэгжиж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. "Ногоон алт" төслийн хүрээнд малдчын бүлгүүдэд тухайн бүлгийнхээ хил заагийг зураглах, дотоод журам боловсруулах, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх арга замыг хэрхэн тогтоох зэрэг сургалтуудыг хийж байгаа юм. Мөн бэлчээрийн мониторинг ба төлөв байдлын талаар хээрийн үзүүлэх сургалтыг зохион байгуулсан нь малчдын талархал хүлээгээд байгаа ажээ.

Тус төслийн багийнхан Өмнөговь аймгийн "Монгол говь" нүүдэлч малчдын холбоотой хамтран ажиллаж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ