"Чинмэнд" эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орлоо

ОРОН НУТАГТ | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2022-01-17 14:49:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт хувийн хэвшлийн нэгэн томоохон эмнэлэг үүдээ нээлээ. Эрүүл мэндийн салбарт 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй "Чинмэнд" эмнэлэг үйл ажиллагаагаа өргөтгөж, орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн шинэ эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулаад байна.

Тус эмнэлэг дотор, хүүхэд, зүрх судас, дижитал рентген, физик эмчилгээ, шүд, уламжлалт эмчилгээ зэрэг 10 гаруй төрлөөр эмнэлгийн тусламж үйлчигээ үзүүлэх бөгөөд нэг дор 55 хүн хүлээн авч хэвтүүлэх хүчин чадалтай аж. Мөн эмчилгээний төрөл нь эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтойгоороо онцлог юм.

“Манай эмнэлэг Франц Улсын “BIOMERIUAXIUAX”, Италийн “CIESSE”, “MINDRAY” брэндийн бүрэн автомат тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан. Биохими, гематологи, хавдрын маркерууд, бусад оношилгоог шуурхай, чанартай шинжилж байна” хэмээн тус эмнэлгийн захирал П.Чимэг хэллээ.

Холбоотой мэдээ