Дулааны эрчим хүчний үнийн талаар судлах ажлын баг байгууллаа

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-01-18 20:33:30

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ оны эхнээс дулааны эрчим хүчний үнэ нэмэгдсэнээс аж ахуйн нэгжүүд гомдол гаргаад байна. Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр “Булган мээж” ОНӨХХК-ийн дулааны эрчим хүч борлуулах үнийг нэгж талбайг 600-1050 төгрөгөөр тогтоосон аж. Энэ нь өмнөхөөс 2-3 дахин нэмэгдсэн тариф юм.  

Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан нарын албаны хүмүүс дулааны эрчим хүчний тариф шинэчлэгдсэнтэй холбогдууланБулган-МээжОНӨХХК, иргэд, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж, санал бодлыг сонслоо. Аймгийн ИТХ-ын даргын шийдвэрээр Эрчим хүчний зохицуулах хорооноос”Булган мээж” ХХК-ийн нийлүүлдэг дулааны үнийг нэмсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн санал, гомдлын дагуу бодит байдалд нийцүүлэн асуудлыг судалж, дүгнэлт гаргах ажлын баг байгуулаад байна. Ажлын багт аж ахуйн нэгж, Ажил олгогч эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, төрийн байгууллагын төлөөллийг оролцуулсан байна. 

Холбоотой мэдээ