Улаанбаатарт 6-8 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага
зэрэг суларна.
2022 оны 01 сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол
үүлтэй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас
секундэд 5-10 метр.
Өдөртөө Увс нуур болон
Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон,
Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий болон
Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 хэм хүйтэн, цас багатай газар болон говийн
бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 4-9
хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм
хүйтэн байна.
Тэрэлж орчмоор:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 6-8 хэм
хүйтэн байна.
2022 оны 01 дүгээр сарын 20-24 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 20-нд Монгол-Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, 21-нд баруун
аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд
нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зарим газраар цас орж, явган шуурга
шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын
хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр
шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн,
Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, цас багатай
газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө
0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.