Хөрөнгийн биржийн ТОП-20 индексийн багцыг шинэчилжээ

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-24 18:54:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчилжээ. Улмаар энэ сарын 25-наас мөрдөхөөр боллоо. Өнгөрсөн оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 19 компани хэвээр үлдэв. Тодруулбал, "Хөвсгөл алтан дуулга" ХК хасагдаж шинээр "Талх чихэр" ХК нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүлж байна. 




Холбоотой мэдээ